бүртгүүлэх

" Тэтгэлэгтэй "МЭРГЭШҮҮЛЭХ" ангийн сургалтанд хамрагдан амжилттай төгссөн төгсөгчид ажлын байртай боллоо. "

4 сарын хугацаанд сар бүрийн 220,000 төгрөгний тэтгэлэгтэй сургалтанд хамрагдан амжилттай төгссөн төгсөгчид ажлын байртай боллоо.

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НЗХГ-ын дэргэдэх “MK IT” сургалтын төв нь 2017 оноос хойш  өнөөг хүртэл БНСУ-ын Засгийн газрын агентлаг болох КOICA-н санхүүжилтаар нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

    2018 оны 11 сард элсэлт авч байсан Мэргэшүүлэх анги буюу 4 сарын тэтгэлэгтэй ангид нийт 18 хүн сургалтанд хамрагдсанаас 12 хүн амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа. 

    Мөн сургалтын явцад GTNMGL ХХК-д 3 сарын хугацаанд дадлага хийсэн Э.Шинэцэцэг, Н.Анужин, Б.Байгалмаа нар сургалтаа амжилттай төгссөнөөр үндсэн ажилтанаар ажиллаж эхэлсэн бөгөөд бусад төгсөгчидийн хувьд ажлын ярилцлага авч байна. Туушдаа хариуцлагтай хүсэл тэмүүлэлтэй зорилготой залуусдаа ажлын амжилт !

2019-03-25