бүртгүүлэх

" Web publishing ангийн сургалт 3 сарын 4нд эхэлнэ. "

Солонгос хэлний мэдлэгтэй Солонгос улсад ажиллаж амьдарч байсан иргэдэд зориулаад web publishing шинэ анги хичээллэхээр боллоо.




БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр "MKIT" сургалтын төв нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газартай хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй сургалтуудыг 2017 оноос хойш зохион байгуулсаар байна.  Энэ удаагийн элсэлтээр Солонгос хэлний мэдлэгтэй Солонгос улсад ажиллаж амьдарч байсан иргэдэд зориулаад web publishing шинэ ангид элсэлт авч эхэлсэн. Web publishing ангийн сургалтанд суралцах хүсэлт гаргасан 159хүн бүртгүүлснээс сургалт явуулах орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжээс  шалтгаалан эхний ээлжинд солонгос хэлний топикийн 4-р түвшинтэй хүмүүсийн анкетыг  сонгон солонгос хэлээр ярилцлага болон бичгийн шалгалтанд тэнцсэн  эхний 18 хүнийг 2 сарын хугацаанд ажлын 5 өдөр 2цаг 30минутаас 17 цаг хүртэл сургахаар болоод байна.  Энэ сургалтанд хамрагдан 2 сарын хугацаанд амжилттай суралцсан суралцагч  багаар ажиллах, өөрийн хувийн ур чадвар зэргээрээ ялгарч, үнэлэгдэн ажлын байранд шууд гарах боломжтой байгаа.



Web publishing ангийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан вэ?

Ø  Анкет бүрдүүлэлт

Ø  Нийт анкет бөглөсөн хүмүүсээс Солонгос хэлний топикийн 4-р түвшинтэй хүмүүсийг сонгох

Ø  Солонгосоор ярилцлага хийх

Ø  Бичгийн шалгалт

Ø  Шалгуурт тэнцсэн хүмүүст мэдээлэх

2019-02-26