бүртгүүлэх

" Програмист, хөгжүүлэгчдийн нээлттэй ажлын байрны өдөрлөг "

“КОЙКА”йин хамтын ажиллагааны хөтөлбөр:

“КОЙКА”йин хамтын ажиллагааны хөтөлбөр: Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубатор төвийн төслийн хүрээнд програмист, хөгжүүлэгчдийн эрэлт хэрэгцээ 2018 оны 2-р хагаст 30 гаруй байснаас 2019 он гэхэд 150-д хүрэхээр байгаатай холбогдуулан нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулахаар боллоо. 
Энэхүү төслийн хүрээнд Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулах өдөрлөгт оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ: 
MKIT мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төслийн сургалтын төгсөгчид Вэб хөгжүүлэгч, Жава, Вэб дизайнер болон DBMS/SYSTEM инженерийн сургалтыг амжилттай төгсөгчид болон инкубаторын төвийн төгсөгч
: SW хөгжүүлэлт болон вэб дизайны туршлагатай хүн
: Холбогдох мэргэжлээр төгсөгчид
: Солонгос хэлний мэдлэгтэй хүмүүс дундаас IT салбарын ажил хайгчид
: БНСУ-н хөрөнгө оруулалтай байгууллагуудад ажилд орох хүсэлтэй болон төсөлд оролцох хүсэлтэй хүмүүс.

Зохион байгуулагч: 
“MKIT” СУРГАЛТЫН ТӨВ, НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР болон НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР 
Хаана: 
Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” “MKIT” сургалтын төвд болно.

Хэзээ: 
2018 оны 11-р сарын 19 нд 14 цагаас 17цаг хүртэл ярилцлага явагдана. 
Лавлах утас: 70122999, 70122979
Имайл: info@mkit.mn

2019-02-18