Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "MKIT" сургалтын төв нь Монгол улсын Мэдээллийн Технологийн салбарын 2017 оны “Шилдэг Стартап” шагнал хүртсэн “Woovoo” ХХК  -тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018 оноос эхлэн мэргэжлийн ангийн (Веб дизайны анги – 2 төгсөгч, Веб хөгжүүлэгчийн анги - 1 төгсөгч, Жавагийн анги - 1 төгсөгч)  шилдэг төгсөгч нарыг “Woovoo” ХХК-д дадлагажуулан ирээдүйн Мэдээллийн Технологийн салбарт “Стартап Энтрепренер” мэргэжилтэн болгох зорилго тавин ажиллаж байна.