Монгол Солонгосын мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2017 оны 9 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд  MKIT Educational Center, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.  

Нээлттэй ажлын байрны өдөрлөгт монголын талаас 200 гаруй залуучууд, мэдээллийн технологийн 4 компани, солонгосын талаас 7 аж ахуйн нэгжийн 13 төлөөлөгчид оролцсон бөгөөд ажлын захиалга өгөх талаас мэргэжлийн шаардлага хангасан 10-15 орчим залуучуудыг сонгон шалгаруулж БНСУ-д цалинтай дадлагжих ажилтнаар болон аутсорсингийн ажлууд хийх боломжтой юм.

Энэ удаагийн нээлттэй ажлын байрны өдөрлөгт анкет илгээсэн хүмүүсээс анхан шатны ярилцлаганд орохоор нийт 79 анкет шалгарснаас 2 дахь шатны ярилцлаганд  одоогийн байдлаар 11 залуус  оролцохоор боллоо.