КОИКА (Олон улсын хамтын ажиллагааны байгууллага), Солонгосын Нексжио ХК, болон Түбисофт ХК нь “Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубатор төсөл”-ийн хүрээнд Монголын мэдээллийн  технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, Солонгосын компаниудад Монгол улсад бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг 2015 оноос хойш явуулсаар байна.

Тус төслөөр дамжуулан байгуулагдсан MKIT” сургалтын төв нь практикт суурилан бэлтгэгдсэн чадварлаг мэдээллийн технологийн боловсон хүчин бэлтгэсээр ирсэн бөгөөд 2017 оноос хойш Солонгосын компаниудтай хамтран  Мэдээллийн технологийн Аутсорсингийн 30 гаруй төслүүдийг хийж дуусгасан бөгөөд одоог хүртэл гүйцэтгэсээр байна. 

Энэхүү төслийн хүрээнд Монголын мэдээллийн технологийн салбарын  мэргэжилтнүүдийг нээлттэй ажлын байрны  сонгон шалгаруулах өдөрлөгт оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч:  

“MKIT” СУРГАЛТЫН ТӨВ, Нийслэлийн засаг даргын    хэрэгжүүлэгч агентлаг НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 Хаана:  

Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” “MKIT” сургалтын төвд болно.

Хэзээ:    

 2017 оны 9-р сарын 7 (Пү) ~ 9-р сарын 8-ны (Ба) өдрүүдэд

Лавлах утас:  70122999

Оролцогч байгууллага:

  • WHOIS Holdings Co., Ltd : “Who is” ХК-ийн Ерөнхийлөгч Ий Чон-Жун гэх мэт 3 хүн
  • Мика ХК: Ерөнхий захирал Ий Сан-Сон гэх мэт 2 хүн
  • Нексжио ХК : захирал Юун Жун-Ёол
  • Medi Forum : эмч Гым Пан-Соб гэх мэт 4 хүн
  • Ипал ХК : Ерөнхий захирал Чой Тэ-Рим
  • Солонгос Улсын гадаад хэлний их сургууль : Профессор Ким Бён-Чу
  • GTNMGL ХК(Монгол охин компани)
  • КОИКА шинэлэг аж ахуйн танхим

Хамрах хүрээ:

MKIT мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төслийн сургалтын төгсөгчид

: Java хөгжүүлэгчийн анги : 2015 оны 1~2 бүлгийн төгсөгч, 2017 оны 1~2 бүлгийн төгсөгч болон 3 дугаар бүлгийн суралцах хүсэлт гаргагч гэх мэт 100 хүн

: C# хэлний хөгжүүлэгчийн сургалт : 2015 оны 1~ 2 бүлгийн төгсөгчид

: Вэб програмчлалын сургалт : 2017 оны 1~2 бүлгийн төгсөгчид болон 3 дугаар бүлгийн суралцах хүсэлт гаргагч

: Вэб дизайны анги : 2017 оны 1~2 бүлгийн төгсөгчид болон 3 дугаар бүлгийн суралцах хүсэлт гаргагч

: DBMS/SYSTEM инженерийн сургалт : 2017 оны 1 бүлгийн төгсөгчид болон 2 дугаар бүлгийн суралцах хүсэлт гаргагч

 2017 оны бизнес инкубаторын оролцогч болон байгууллага

 Нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын санал болгосон байгууллага болон хувь хүн

: SW хөгжүүлэлт болон вэб дизайны туршлагатай хүн

: Холбогдох мэргэжлээр төгсөгчид

: Солонгос хэлний мэдлэгтэй хүмүүс дундаас IT салбарын ажил хайгчид

: БНСУ-н байгууллагуудад ажилд орох хүсэлтэй болон төсөлд оролцох хүсэлтэй хүмүүс.

Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр нэвтэрч үзнэ үү! https://drive.google.com/file/d/0BylauFun3qOudWE3Q3M0bkd6bVE/view