БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох "To be soft" Co.,Ltd, "Epal" Co.,Ltd компаниудын санхүүжилтээр "MKIT" сургалтын төв нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газартай хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төслийн хүрээнд 2017 оны 06 сарын Компьютерийн үндсэн хэрэглээний сургалт амжилттай болж өндөрлөлөө.
“MKIT” сургалтын төвийн Компьютерийн үндсэн хэрэглээний ангийг суралцаж төгссөн болон одоо суралцаж байгаа суралцагчдад Олон улсын компьютер хэрэглээний гэрчилгээ олгох ICDL-шалгалтын төлбөрийг мөн програм хангамжийн суурь сургалтыг төгссөн суралцагчдад Програм хангамжийн инженерийн шалгалтын төлбөрийг MKIT сургалтын төвөөс төлөхөөр боллоо. Тус шалгалтыг өгөхийг хүсэж байгаа суралцагчид “MKIT” сургалтын төв дээр ирж бүртгүүлнэ үү! 
http://www.icdlasia.org/