Мэдээлэл Технологийн бизнес эрхлэх сонирхолтой залууст зориулсан вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээний удирдамж

 

  • Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төв нь Монголын Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус сургалтын төв нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв болон Нийслэлийн мэдээллийн технологийн газар хамтран IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээнийг зохион байгуулж байна.

Уралдааныг зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагууд :

  • MKIT сургалтын төв
  • Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв
  • Нийслэлийн мэдээллийн технологийн газар

Тэмцээний агуулга :

Өгөгдсөн логонд тулгуурлан өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны сайтын wordpress темплет зохион бүтээх.

Оролцогчдын ур чадварыг шалгахын тулд бид бүтээлд дараах шаардлагыг тавьж байна.

  • Компани болон бүтээгдэхүүний танилцуулга хэсэгтэй байх.
  • Бараа захиалах алхмаас эхлэн төлбөр тооцоо хийгдэх алхам хүртэлх бүх үе шатуудыг агуулсан байх гэх мэт.

Бүтээлийг шалгаруулахдаа дараах зүйлсийг харгалзана.

  • Шинэлэг санаа, уран сэтгэмж
  • Өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх
  • Бүтээлийн загвар, дизайн
  • Бүтээл бүрэн ажиллагаатай байх(wordpress админ хуудаснаас шаардлагатай тохиргоог хийдэг байх)
  • Бэлэн plugin болон темплет ашиглахгүй байх
  • Дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж.

 

 

Анхаарах зүйлс :

  • Өөр хүний өмнөөс шалгаруулалтанд оролцох боломжгүй бөгөөд бүтээлийг оролцогч баг болон хувь хүнийг төлөөлж буй хүний жинхэнэ нэрээр хүлээн авна.
  • Бусад адил төрлийн шалгаруулалтын бүтээлүүдээс хуулбарлах, өөр хүний бүтээл болон нэрийг хулгайгаар ашигласан нөхцөлд бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.  
  • Өмнө нь арилжаалагдсан, одоо ашиглагдаж байгаа бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй.
  • Оролцогч нь нэгээс олон тооны бүтээлийг ирүүлэх боломжтой бөгөөд нэг баг болон хувь хүн нэг л удаа сонгогдох боломжтой. Иймээс олон тооны бүтээлийг ирүүлэхдээ бүтээл тус бүрийг бүртгүүлэх шаардлагатай.
  • Тэмцээнд ирүүлсэн бүтээлтэй холбоотой бүх хууль зүйн хариуцлагыг оролцогч хариуцах бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагч тал эзэмшинэ.
  • Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгуурыг хангасан бүтээл байхгүй тохиолдолд шилдэг бүтээл шалгаруулахгүй бөгөөд шагналын агуулга өөрчлөгдөж болно.

Хамрах хүрээ :

  • Мэдээлэл Технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой,
  • Вэб хөгжүүлэх, вэбийн дизайн гаргах чадвартай,
  • Бүтээлч нээлттэй сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой.

Уралдааны хугацаа :

  • Бүртгэл авах хугацаа : 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл.
  • Бүтээл хүлээн авах хугацаа : 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 5 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл.
  • Шүүлтийн хариу гарах өдөр : 2017 оны 5 дүгээр сарын 15
  • Шагнал гардуулах өдөр : 2017 оны 5 дүгээр сарын 19

Жич : Шагнал гардуулах ёслолын хугацаа нь зохион байгуулагчдын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.

Шагналын сан :

  • Тэргүүн байр (баг болон хувь хүн) : 2 сая төгрөг.
  • Дэд Тэргүүн байр (баг болон хувь хүн) : 1 сая төгрөг.
  • Шилдэг 3-н  байр (баг болон хувь хүн) : тус бүр 500 мянган төгрөг.
  • Нийт шагналын сан 4.500.000 төгрөг.

Жич : Шалгаруулалтанд тэнцсэн баг болон хувь хүнд дараах боломжуудыг олгоно :

  • Бизнесийн дэмжлэг болон компаниа бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • MKIT сургалтын төвөөс нэг жилийн турш бизнес инкубатор төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх.
  • Оффисын өрөө, компьютер, сүлжээгээр үнэ төлбөргүй хангах.
  • Гэрээнд үндэслэн MKIT төвөөс сар бүр үйл ажилгааны зардал

(300.000₮-500.000₮) олгоно.

Вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах уралдаанд хэрхэн оролцох вэ :

  • Бүртгэлийн маягт бөглөх(MKIT.mn вэб хуудаснаас татаж авах боломжтой.)
  • Бүтээлийг CD/USB-ээр авна.
  • Бүтээлийг MKIT сургалтын төв дээр хүлээн авна.

                                                                        Холбоо барих :

Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, Б корпус, 2 давхарт MKIT сургалтын төв

Утас : 70122999, 70122979

Цахим хуудас : www.mkit.mn

                                                                                         mkit.center@gmail.com