EPS-TOPIK гэж юу вэ?
Солонгос улсад гэрээгээр ажиллахад өгдөг СХТТШ(солонгос хэлний түвшин тогтоох шалгалт) юм.

EPS-TOPIK шалгалт хэрхэн авагддаг вэ?
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна.

EPS-TOPIK шалгалтын агуулга нь юу байдаг вэ?
Өдөр тутмын үг хэллэг болон ажлын холбогдолтой ерөнхий мэдлэгийн асуултууд байдаг ба ихэвчлэн жил бүр 2000 асуулттай материалаас шалгалтын асуултууд ирдэг. Унших 25 сонсох 25 нийт 50 асуулт ирдэг. Шалгалтын үргэлжлэх хугацаа нь унших 40 сонсох 30 минут нийт 1цаг 10мин завсарлагагүй үргэлжлэн явагддаг.

EPS.mn гэж юу вэ?
www.eps.mn сайт нь гэрээний СХТТШалгалтын тесттэй төстэйгээр хийсэн тестийн сайт бөгөөд 2000 асуулттай шалгалтын материалаар бэлтгэсэн EPS-TOPIK –ийн шалгалттай адил унших 40, сонсох 30 асуулттай.

Би сургалтанд суух шаардлагатай юу?
Хэрвээ та солонгос хэлний ямар ч мэдлэггүй бол танхимын сургалтанд сууж унших болон ерөнхий мэдлэгтэй болох хэрэгтэй.

EPS.mn бэлдэх, танхимын сургалтанд хамрагдах аль нь дээр вэ?
Хэрвээ та солонгосоор уншиж чаддаг солонгос хэлний бага зэрэг мэдлэгтэй бол www.eps.mn сайтад бүртгүүлж туршилтын шалгалтыг олон дахин өгснөөр асуултуудын хариултыг нүдлэж цээжлэх боломжтой бөгөөд заавал танхимын сургалтанд хамрагдахгүйгээр хялбар аргаар шалгалтанд бэлдэх боломжтой юм.