Тус сургалтын төв нь 2009 онд БНСУ-н Nexgeo Inc-н 70%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж одоог хүртэл тогтвор суурьшилтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2015 оноос эхлэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болох KOICA-тай хамтран “Монгол Солонгосын мэдээлэл технологийн сургалтын төвийг (MK IT Education Center) байгуулан мэдээлэл технологи, гадаад хэлний чиглэлээр үнэгүй сургалт явуулан  амжилттай ажиллаж байна.MKIT сургалтын төв нь одоогийн байдлаар мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх C#,  Java болон вэб хөгжүүлэгчийн ангийг  225 суралцагч , Компьютерийн үндсэн хэрэглээний ангийг 320  суралцагч, Солонгос хэлний суурь мэдлэг олгох сургалтаас Топикийн түвшин хүртэл бэлтгэх,  БНСУ-руу гэрээгээр ажиллах ажилчдад зориулсан сургалтыг 700 гаруй  суралцагч сурч төгссөн бөгөөд амжилттай суралцсан төгсөгчдийг IT Systems XXK, MB Software ХХК, G Communication, GTNMGL ХХК  зэрэг байгууллагуудад ажилд зуучилсан.2017 оноос эхлэн MKIT сургалтын төв нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), БНСУ-ын томоохон корпорациудын нэг болох Nexgeo INC болон Tobe soft Co.,Ltd, Epal Co.,Ltd компаниудын  санхүүжилтаар үйл ажиллагаагаа улам өргөтгөн  Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийд хүргэн таниулах зорилгоор мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг  оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах, мөн гадаад хэлний мэдлэг олгох сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй  явуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг сургалтанд мэдээлэл технологийн чиглэлээр сурахыг хүссэн 16- дээш насны  хүн бүхэн  шалгалтанд оролцон тэнцсэн тохиолдолд хичээлийн тогтсон  цагуудад бүрэн суух боломжтой бол сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой.